Үйлчилгээний нөхцөл

Анхааралтай уншаарай. Screenshot хийж хадгалж авахыг зөвлөж байна

1. Хязгаарлалт
  • Таны iCan -д нэвтрэх эрх ямар ч тохиолдолд 2027 оны 7-р сарын 1-нд хаагдана. Эрхийг хэзээ авснаас ҮЛ ХАМААРНА. Мөн даймонд дуусаагүй байсан ч устаж эрх дуусгавар болно.

  • Та үндсэн багцийн эрх авбал 80 -тэй болно. Жишиг ЭШ болон чалленжүүдэд тогтмол амжилттай оролцвол 30 даймонд нэмж өгнө. Даймонд нь зөвхөн Хичээлүүд хэсэгт л ашиглагдана. Хичээлүүд хэсгээс 1 хичээл үзэж, бататгах дасгалыг нь ажиллаж, мэдлэгээ шалгах тестийг нь өгөхөд 1 хасагдана.
  • Үндсэн багцийн эрхтэй суралцагч Тестийн сан хэсгээс өдөрт дурын 1 тестийг цагт нь багтаан ажиллах эрхтэй.
  • Жишиг ЭШ, Чалленжийн өдөр бүрт 1 удаа л оролцож цагт нь багтаан дуусгана, Цуглуулсан оноогоороо өрсөлдөнө.
  • Утас эсвэл компьютер юмуу таблет гэсэн 2 төхөөрөмж бүртгүүлж хэрэглэнэ, солих бол бүртгэлтэй төхөөрөмжөө устгаад шинэ төхөөрөмжөөр орж болно.
2. Хувийн мэдээлэл
  • iCan хэрэглээд ЭШ -д 800 оноо авсан сурагчиддаа 5.000.000₮ -ийг хувааж өгч урамшуулна, Хэрэглэгчдийн тооноос хамаарч энэ дүн нэмэгдэнэ.
  • Шударга байх үүднээс аливаа шагнал урамшууллыг хувийн мэдээлэл нь бүртгэгдээгүй, зөрсөн, мэдээллээ өөрчилсөн хүнд олгохгүй. Анх бүртгүүлэхдээ үнэн бөглөөрэй. Утасны дугаар, байршлыг дахин өөрчлөх боломжгүй шүү.
  • Бид таны мэдээллийг бусдад задруулахгүй, шаардлагатай бол аймаг болон нэрийг л нийтэд харуулах болно.
  • Та бусад сурагчидтай холбогдохдоо хувийн мэдээлэл, холбоо барих мэдээллээ хуваалцахгүй байх хэрэгтэй.
  • Таны хэрэглэж буй төхөөрөмж, байршил болон хэрэглээний түүхүүд хадгалагддаг ч үүнийг систем зөвхөн дотоод хэрэгцээнд ашиглана. (Танд мэдээлэл өгөх, Олуулаа хэрэглэхээс сэргийлэх г.м)
  • Нууц үгээ сольж, сайн нууцлаарай. Хэн нэгэн таны эрхээр орж -г үрсэн нөхцөлд бид хариуцахгүй.
3. Системийн агуулга
  • Систем дэх агуулгыг мэргэжлийн багш өөрийн туршлага, арга барилаар боловсруулдаг.
  • Хичээлийн агуулга таны бодлоос өөр байсан ч таны саналаар шууд өөрчлөгдөхгүй.
  • Та агуулга болон системийн хөгжүүлэлтийн саналаа бидэнд илгээвэл талархах болно.
  • ican ямар нэгэн амлалт өгөхгүй бөгөөд, ЭШ -д бэлдэхэд чинь туслах туслагч байх болно.
  • ican нь 24/7 ажиллагаатай байх ба сервер унавал аль болох богино хугацаанд өөр сервер -рүү шилжүүлдэг.
4. Оюуны өмчийн хамгаалалт
  • Олуулаа дундаа хэрэглэж болохгүй, хэрэглэсэн нь тогтоогдвол төлбөр буцаахгүй эрхийг хаана.
  • Системийн агуулгыг хуулбарлан тараах, нийтийн хичээл сургалтад ашиглах нь хориотой.
  • Агуулгыг хуулбарлах, нийтэд хэрэглүүлсэн байвал бид учирсан хохирлоо барагдуулахаар харья холбогдох байгууллагад хүсэлтээ гаргах болно.
5. Нөхцөлд өөрчлөлт оруулах

Бид энэхүү үйлчилгээний нөхцөлд шаардлагатай тохиолдолд өөрчлөлт оруулах эрхтэй бөгөөд шинэчлэгдсэн нөхцөлийг тухай бүрд нь систем дээр нийтэлж мэдэгдэх болно.

Худалдан авалт хийхээсээ өмнө

Системд бүртгүүлж, нэвтэрч ороод туршиж үзэх, instagram, facebook -ээс мэдээлэл сайн аваад шийдвэрээ гаргаарай. Эрх нээгдсэн л бол таны ЭШ өгөхөө больсон, систем бодсоноос өөр байх зэрэг ямар ч тохиолдолд төлбөр буцаагдахгүй.

Асуудал гарвал залгаж, чат бичээрэй. Бид чадах чинээгээрээ туслах болно. Холбоо барих